2011-03-07
“ДАЛАЙВАН” КОЛЛЕЖ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 10 ЖИЛИЙН ОЙН АЖЛЫН ХҮРЭЭНД ЯВАГДАХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

Сэдэв: “Хөвсгөл аймгийн хөгжлийн гарц”

Зорилго: Хөвсгөл аймгийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахуйц шинэ санаа бүтээл , арга технологийг  илрүүлэн нэгтгэж олны хүртээл болгох

Хамрах хүрээ: Далайван сургууль төгсөгчид, мэргэжилтнүүд , Хөвсгөл аймгийн хөгжилд шинэ санаа оруулах иргэд, олон нийт

Хугацаа : 2 үе шаттайгаар явагдана

·         1-р үе шат 06-р сарын 01-ээс 06 ны хооронд файлаар цаасаар , е-майлээр өгөх

·         2-р үе шат –Шалгарсан илтгэлүүдийг хэлэлцүүлэх хугацаа 06-р сарын 12 –ны өдөр

Хаана: Далайван коллеж сургалтын албаны өрөө

Шалгуур:

-          Судалгааны ажлын агуулга нь Хөвсгөл аймгийн хөгжилд зориулагдсан байх

-          Судалгааны ажил нь шинжлэх ухаанч чанарыг агуулсан байх

-          Судалгааны ажил болон гаргасан дүгнэлт бодитой хэрэгжихүйц байх

-          Судалгаа шинжилгээний арга аргачлалыг ашигласан байдал

-          Судалгаа шинжилгээний ажлын бүтээлд тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байх

-          2-р шатанд илтгэлүүдэд илтгэх чадварын үнэлгээг өгнө

Шагнал урамшуулал:

1,2,3-р тус бүр нэг хүн , тусгай байр 2 хүн. Нийт оролцогчдын бүтээлийг орон нутгийн хэвлэлд нийтлэх , тэднийг суртачилах /эхний 8-15 бүтээлийг Далайван коллежийн түүхэн номонд бичнэ/

Нийт шагналын сан 1500000 /мөнгөн шагнал/

 

Удирдамж боловсруулсан:  Далайван сургуулийн захиргаа, Ойн комисс

Дэлгэрэнгүй мэдээлэл авах хаяг: Утас 23061, 99039364, 99382288,99504676,99388386

Е-майл хаяг dalaiwan_2001@yahoo.com



Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax