2011-03-01
“Далайван” коллеж үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн ажлын хүрээнд явагдах ”Элсэн цаг” танин мэдэхүйн тэмцээний удирдамж

Батлав. “Далайван”коллежийн захирал. ................................ Я. Дашзэвэг

 

“Далайван” коллеж үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн ажлын хүрээнд явагдах ”Элсэн цаг” танин мэдэхүйн тэмцээний удирдамж

Зорилго: Сургууль бусад байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх , иргэд олон нийтийн танин мэдэхүйг хөгжүүлэх

Хамрах хүрээ: Мөрөн суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж , иргэд

Хугацаа , хаана: 2011 оны 3-р сарын 15-аас эхлэн сар бүрийн эхний 10 хоногт Далайван сургууль дээр явагдана.Шигшээ тоглолт 2011-06-09 нд  болно

Тэмцээний журам:

-          Сард нэг удаа 3 баг оролцоно . 3 багаас 2 нь хасагдаж нэг баг үлдэнэ.

-          Шалгарсан багууд шигшээ тоглолтонд оролцох эрхтэй болно.

-          Баг бүр багийн ахлагчтай байх ба багийн гишүүдийн анкетыг 3 сарын 05 ны дотор зохион байгуулагчидад е-майлээр явуулсан байна.

-          Багууд өөрийн гэсэн ижилсэх имижийг бүрдүүлсэн байна

-          Оролцож байгаа багууд байгууллагынхаа үйл ажиллагааг тоглолтын дундуур сурталчилах боломжтой /Эхийг бэлтгэж ирсэн байх 3-5 секунд/

-          Тоглолтын явцад нэг удаа багийн нэг гишүүнийг өөрчлөн тоглож болно.

Шагнал:

1-р байр -300000

2-р байр -240000

3-р байр 150000 оролцсон бүх гишүүд гарын бэлэгтэй

 

Жич: Тэмцээн  явагдах хугацаа,  журмыг Dalaivan10.blogmn.net хаягаар орж үзнэ үү.

 

Удирдамж боловсруулсан:  Далайван сургуулийн захиргаа, Ойн комисс

 

 

 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах хаяг: Утас 23061, 99039364, 99504676,99388386

Е-майл хаяг dalaiwan_2001@yahoo.com


Сэтгэгдэл:


10-н жилийн ойн баярын мэнд хүргэе Далайван коллежийн хамт олонд...Манай нэг дүү хэдэн жилийн өмнө Далайванд явдаг байсын одоо ч төгсцөн л дөө...
Бичсэн: Зоригт ван цаг: 11:44, 2011-03-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax