2011-03-07
“ДАЛАЙВАН” КОЛЛЕЖ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 10 ЖИЛИЙН ОЙН АЖЛЫН ХҮРЭЭНД ЯВАГДАХ ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

Сэдэв: “Сургалтын чанар –Хөвсгөлийн хөгжил”

Зорилго: Сургалтын чанарыг сайжруулахуйц шинэлэг санаа , арга аргачлал , туршлагыг нээн илрүүлэх

Хамрах хүрээ : Хөвсгөл аймгийн хэмжээнд үйл ажилллагаа явуулж байгаа бүх ЕБС, СӨБ-ын багш ажилчид

Хугацаа: 2 үе шаттайгаар явагдана

-          1-р үе шат шат 03-р сарын 25-аас 28 ны хооронд файлаар цаасаар , е-майлээр өгөх

-          2-р үе шат –Шалгарсан илтгэлүүдийг хэлэлцүүлэх хугацаа 04-р сарын 04 –ны өдөр

Хаана: Далайван сургууль сургалтын менежерийн өрөө

Үр дүн ач холбогдол:

-          Багш нарын бичих,  боловсруулах , илтгэх чадварыг хөгжүүлэх

-          Шилдэг санаа,  арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх

Шалгуур:

-          Практикт хэрэглэсэн арга аргачлал тодорхой байх

-          Судалгааны ажлын агуулага нь сургалтын чанарыг сайжруулахад зориулагдсан байх

-          Туршилт болон судалгааны үр дүнг тооцож хэрэгжүүлсэн судалгаатай байх

-          Судалгаа шинжилгээний арга аргачлалыг ашигласан байдал

-          Судалгаа шинжилгээний ажлын бүтээлд тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байх

-          2-р шатанд илтгэлүүдэд илтгэх чадварын үнэлгээг өгнө

Шагнал урамшуулал:

1,2,3-р тус бүр нэг хүн , тусгай байр 2 хүн. Нийт оролцогчдын бүтээлийг орон нутгийн хэвлэлд нийтлэх , тэднийг суртачилах /эхний 8 бүтээлийг орон нутгийн хэвлэлд эхний 15 Далайван коллежийн түүхэн номонд бичнэ/

Нийт шагналын сан 800000 /мөнгөн шагнал/

                                                Удирдамж боловсруулсан:  Далайван сургуулийн захиргаа, Ойн комисс
                                         Дэлгэрэнгүй мэдээлэл авах хаяг: Утас 23061, 99039364, 99504676,99388386

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax