2011-03-07
“ДАЛАЙВАН” СУРГУУЛИЙН 10 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙГАА “МЭЛМИЙ” ВИДЕО БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Уралдааны зорилго:        

 Хөвсгөл аймгийн байгаль орчны тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэсэн арга замуудыг  олон нийтэд танилцуулан сурталчилж, иргэдийн амьдралын хэв маяг, байгаль орчинд хандах хандлагад нөлөөлөх.

Агуулга:

          Байгаль орчныг доройтолд хүргэж байгаа шалтгаануудыг илрүүлж, түүнээс үүдэн гарч буй сөрөг үр дагавар тэдгээрийг оновчтой шийдвэрлэж авсан арга хэмжээг бусдад таниулах, байгаль орчинтой зөв зохистой харьцах зан үйлд уриалах явдал юм.

Хамрах хүрээ:

          Хөвсгөл аймгийн иргэд олон нийт

Тавигдах шаардлага:

Уралдаанд ирүүлэх бүтээлийн үргэлжлэх хугацаа 3 хүртэлх минутаас илүүгүй байх ба дараах шаардлагыг хангасан байна.

1.    Байгаль орчны тулгамдсан асуудлуудын аль нэгийг шийдвэрлэсэн оновчтой санааг уран сайхны аргаар зохиомжлон бодитойгоор харуулсан байна.

2.    Бодит амьдралд хэвшүүлэх боломжтой санал, уриалга, сургамж өгөхүйц байна.

3.    Асуудалд шинэлэг, бүтээлчээр хандаж хүүхэд, залуучууд, олон нийтийн сонирхол татахуйцаар дүрслэн харуулсан байна.

4.    Бүтээлийн эхийг файл хэлбэрээр өөрийн нэр, хаяг, холбоо барих утасны дугаарын хамт dalaivan_2001@yahoo.com

хаягаар болон Далайван сургуулийн бичиг хэрэгт 2011оны 3 сарын 14-өөс 2011 оны 4 сарын 18-ны өдөр хүртэл хүлээн авна.

Шагнал урамшуулал:

          Шагналын сан 400,000 төгрөг / Оролцох бүтээлийн тоо чанараас хамааруулж үзнэ/

 

Жич: Ирсэн бүх бүтээлийг Мөрөн, Лха телевазээр олон нийтэд сурталчилна.

 

 

Зохион байгуулагчид

Далайван сургууль

Аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax